shinechilsen-nairuulg-Bodlogiin-barimt-bicheg.docx

Description
Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг НЭГ. УДИРТГАЛ ХЭСЭГ 1.1. Байгууллагын үйл ажиллагааны шинж чанар хүрээ Төсөвт байгууллага нь төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг хөрөнгө эзэмшиж, өр төлбөрөө хариуцан үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилдэг байгууллага мөн. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байх

Please download to get full document.

View again

of 77
All materials on our website are shared by users. If you have any questions about copyright issues, please report us to resolve them. We are always happy to assist you.
Information
Category:

Documents

Publish on:

Views: 2 | Pages: 77

Extension: DOCX | Download: 0

Share
Transcript
  Нягтлан   бодох   бүртгэлийн   бодлогын баримт   бичиг   1 НЭГ.   УДИРТГАЛ   ХЭСЭГ   1.1. Байгууллагын   үйл   ажиллагааны   шинж   чанар   хүрээ   Төсөвт   байгууллага   нь   төрийн   чиг   үүрэгт   хамаарах   ажил   үйлчилгээг   төсвийн   хөрөнгөөр   хэрэгжүүлдэг   хөрөнгө   эзэмшиж,   өр   төлбөрөө   хариуцан   үйл   ажиллагаа   нь   тасралтгүй   үргэлжилдэг   байгууллага   мөн.   Төсвийн   ерөнхийлөн   захирагч   нь   Нийслэлийн   Засаг   дарга   бөгөөд   Улаанбаатар   хотын   Захирагч   байх   бөгөөд   төсвийн шууд захирагч буюу   ерөнхий   менежер нь төсөвт   байгууллагын   дарга  / захирал/   байна.   Улс   орны   нягтлан   бодох   бүртгэлийн   үндэсний   баримт   бичиг   нь   тухайн   улсын   эдийн   засаг,   эрх   зүй,   уламжлалт   ёс   заншилд   нийцүүлэн   боловсруулсан   стандартыг   хэрэгжүүлэхэд   чиглэгдсэн   байдаг   бол   байгууллагын   нягтлан   бодох   бүртгэлийн   бодлогын   баримт   бичиг   нь   салбарынхаа   үйл   ажиллагааны   онцлог,   нэр   томьёо,   үйл   ажиллагааны   цар   хүрээг   харгалзан   боловсруулсан   байх   шаардлагатай   байдаг.   1.2. НББ - ийн   бодлогын   баримт   бичиг,   түүний   ач   холбогдол   Нягтлан   бодох   бүртгэлийн   бодлого   гэдэг   нь   санхүүгийн   тайланг   бэлтгэн   толилуулахад   байгууллагын   мөрддөг   тусгай   зарчим,   суурь,   үндэслэл , дүрэм журам   болон   практик    үйл   ажиллагаа   юм.   Нягтлан   бодох   бүртгэлийн   тухай   хуулийн  3.1.8- д   “НББ - ийн   бодлогын   баримт   бичиг”   гэж   бүртгэлийн   суурь , санхүүгийн   тайлан   гаргахад   баримтлах   зарчмыг   тодорхойлсон    журам ,   заавар , аргачлалыг   хэлнэ   гэж   заасан   байдаг . Өөрөөр   хэлбэл   аж   ахуйн   нэгж   болон   төсөвт   албан   байгууллагууд   өөрийн   онцлогт   тохирсон   стандарт , хууль , тогтоол , дүрэм    журмыг   судлан   үзсэний   үндсэн   дээр   санхүүгийн   тайлан   бэлтгэн   гаргах   арга   зүйгээ   боловсруулан   батлуулж   мөрдөх   үйл   ажиллагаа   юм . НББ - ийн   бодлогын   баримт   бичгийг   хэрхэн   боловсруулж   мөрдөж   байгаагаар   түүний   ач   холбогдол   тодорхойлогдоно . Өөрөөр   хэлбэл   байгууллага   санхүүгийн   тайлангаа   хэр   үнэн   зөв,   УСНББОУС - д   нийцүүлэн   гаргаж, холбогдох   хууль, тогтоол, тушаал,   заавар, аргачлалыг байгуулагын   хэмжээнд   мөрдөх   нь   бодлогын   баримт   бичиг   арга   зүйн   удирдлагаас   хамаарна.   Иймд   байгууллагын   удирдлага   болон   ерөнхий   нягтлан   бодогч   солигдоход   батлагдсан   НББ -   ийн   бодлогын   баримт   бичиг   нь   уламжлагдан   танилцан   урьдын   адил   мөрдөж   ажиллахаар   нарийн   чанд   боловсруулагдсан   байх   ёстой.    Нягтлан   бодох   бүртгэлийн   бодлогын баримт   бичиг   2 1.3. НББ - ийн   бодлогын   баримт   бичиг   боловсруулах   үндэслэл   Монгол   улсын   НББ - ийн   тухай   хуулийн  17 дүгээр   зүйлийн  17.2- т   “Аж   ахуйн   нэгж ,   байгууллагын   удирдлага   нь   санхүү   НББ - ийн   хууль   тогтоомж , стандарт , дүрэм    журам , зааварт   нийцүүлэн   НББ - ийн   бодлогын   баримт   бичгийг   боловсруулан   батлаж   мөрдөж   ажиллана”  19   дүгээр   зүйлийн  19.1- д   “аж ахуйн нэгж , байгууллагын НББ - ийн   бодлогын   баримт бичгийг   боловсруулж , батлуулах   үүргийг   нягтлан   бодогч   хүлээдэг   байна”.  16 дугаар   зүйлийн  16.1- д   “НББ - иин   үйл   ажиллагаанд   НББ - ийн   ОУС - ыг   мөрдөнө”   гэж   тус   тус заасныг   үндэслэн   байгууллагын   хэмжээнд   мөрдөхөөр НББ - ийн   бодлогын   баримт   бичгийг   боловсрууллаа . Бүртгэлийн   бодлогын   баримт   бичиг   нь   НББ - ийн   тухай   хууль, Төсвийн   тухай   хууль   НББ - ийн   ОУС - т,   бусад   холбогдох   хууль,   эрх   зүйн   актуудад   нийцсэн   болно.   НББ - ийн   бодлогын   баримт   бичгийн   зориулалт   Энэхүү   бодлогын   баримт   бичиг   нь   байгууллагын   санхүүгийн   тайлан   бэлтгэн   гаргахад   ашиглахаар   боловсруулсан  . НББ - ийн   бодлогын   баримт   бичгийн   үйлчлэх   хүрээ   НББ - ийн   бодлогын   баримт   бичгийн   үндсэн   заалтууд   нь   нийтлэг   зориулалт   бүхий   санхүүгийн   тайланг   бэлтгэхээр   зориулагдсан   тул   тухайн   байгууллагын   үйл   ажиллагааг   бүхэлд   нь   хамаарна.   1.4. НББ - ийн   бодлогын   баримт   бичгийг   мөрдөх   тухай   журам   Байгууллага   НББ - ийн   бодлогоо   тодорхойлж   даргын   тушаалаараа   батлуулах   тул   заавал   мөрдөж   ажиллах   баримт   бичиг   болно.   НББ - ийн   бодлогын   баримт   бичигтэй   холбоотой   стандарт,   хууль   тогтоол,   тушаал,   дүрэм    журамд   өөрчлөлт   орсон   тохиолдолд   энэхүү   бодлогын   баримт   бичигт   нэмэлт   өөрчлөлт   оруулна.   1.5. НББ - ийн   бодлогын   баримт   бичгийг   боловсруулахад   тавигдах   шаардлагууд   УСНББОУС - ын  37- р   зүйлд   Санхүүгийн тайланг   ашиглах   боломжтой   Улсын   Секторын   НББ -   ийн   ОУС - т   тус   бүрийн   бүх   шаардлагад   нийцүүлэхийн   тулд   удирдлага   нь   байгууллагын   НББ -   ийн   бодлогыг   сонгож   хэрэглэх   ёстой   гэж   заасан.   НББ - ийн   бодлогын   баримт   бичиг   дараах   мэдээллүүдийг   хангаж   байх   шаардлагатай.   а.   Хэрэглэгчдийн   шийдвэр   гаргах   үйл    явцад   ач   холбогдолтой   байх   Санхүүгийн   тайлан   нь   гадны   болон   дотоодын   хэрэглэгчдийг   тухайн   байгууллагын   санхүүгийн   байдал,   түүнд   гарсан   өөрчлөлтийн   талаар   шаардлагатай   мэдээллээр   хангаж   эдийн   засгийн   зөв   шийдвэр   гаргахад   нь   туслана.    Нягтлан   бодох   бүртгэлийн   бодлогын баримт   бичиг   3 б.   Итгэл   үнэмшилтэй   байх   1. Байгууллагын   санхүүгийн   үр   дүн   ба   санхүүгийн   байдлыг   үнэн   зөв   толилуулах   2. Зөвхөн   хуулийн   хэлбэрийг   нь   бус,   үйл   явдлыг   ба   ажил   гүйлгээний   эдийн   засгийн   мөн   чанарыг   нь   тусгах   3. Төвийг   сахисан   бөгөөд   туйлшралаас   ангид   байх   4. Ухаалаг   шийдэлтэй   байх   5. Бүх   материаллаг   талаараа   иж   бүрэн   байх   6. Зэрэгцүүлэх   боломжтой,   иж   бүрэн   байх   ХОЁР.   БҮРТГЭЛИЙН   БОДЛОГЫН   АРГА   ЗҮЙН   ХЭСЭГ   2.1. Санхүүгийн   тайлан   бэлтгэхдээ   мөрдөх   стандарт,   заавар,   журам   Байгууллага   нь   санхүүгийн   тайлан   бэлтгэхдээ   НББ - ийн   тухай   хууль,   УСНББОУС   болон   бусад   хууль,   НББОУС,   тэдгээрт   нийцүүлэн   Сангийн   яам   болон   холбогдох   төрийн   захиргааны   төв   байгууллагаас   баталсан   заавруудыг   мөрдлөгө   болгоно.   Байгууллагын   хэрэглэдэг   НББ -   ийн   бодлогууд   нь   эдгээр   стандарт,   заавар    журмаар   зөвшөөрөгдсөн   буюу   түүнтэй   холбогдох   заалтад   үндэслэсэн   болно.   2.2. Санхүүгийн   тайлангийн   бүрэлдэхүүн   хэсэг   ба   зорилго   Санхүүгийн   тайлангийн   иж   бүрдэл   1. Баланс   СТ - 1А   2.  Үр   дүнгийн   тайлан   СТ - 2А   3. Мөнгөн   гүйлгээний   тайлан   СТ - 3А   4. Өмчийн   өөрчлөлтийн   тайлан   СТ - 4А   5. Бүрэн   тодруулга   Санхүүгийн   тайлангийн   тодруулга:    Үндсэн   хөрөнгийн   тайлан   СТТ -1 Бараа   материалын   тайлан   СТТ -2 Өглөгийн   тайлан   СТТ -3  Авлагын   тайлан   СТТ -4  Нягтлан   бодох   бүртгэлийн   бодлогын баримт   бичиг   4  Ажилчдын   орон   тоо,   цалингийн   тайлан   Санхүүгийн   тайлан   нь   байгууллагын   санхүүгийн   байдал,   үйл   ажиллагааны   үр   дүн,   санхүүгийн   байдлын   өөрчлөлтийн   талаар   санхүүгийн   тайланг   хэрэглэгчдийг   мэдээллээр   хангах   зорилготой.   2.3. Санхүүгийн   тайлангийн   зорилго,   зарчмууд   Санхүүгийн   мэдээлэл   хэрэгцээтэй   байгаа   хэрэглэгчдийг   шаардлагатай   мэдээллээр   хангах   явдал юм.   Байгууллагын   санхүүгийн тайлангийн гол   үндсэн   хэрэглэгчид   нь   удирдлага,   хянан   шалгагчид,   төсвийн төлөвлөлт,   гүйцэтгэлийг   хянаж нэгтгэдэг   байгууллагууд,   иргэд   байна.   Нягтлан   бодох   бүртгэлд   нийтээр   хүлээн   зөвшөөрөгдсөн   дараах   зарчмуудыг   баримтална.   Хоёр   талт   зарчим   Байгууллагын   хөрөнгийн   дүн   нь   эх   үүсвэрийнхээ   дүн   буюу   өр   төлбөр   ба   эзэмшигчдийн   өмчийн   дүнтэй   тэнцүү   байна.   “Хөрөнгө  = өр   төлбөр  + эзний   өмч”   Бие    даасан   зарчим   Байгууллагын   санхүү   нь   байгууллагыг   өмчлөгчдийн   санхүүгээс   ангид   хараат   бус   байх   ёстой.   Төсөвт   байгууллага   нь   дээд   шатны   төсөв   захирагчаас   хуваарилан   эзэмшүүлсэн   хөрөнгөөр   үйл   ажиллагаа   явуулахдаа   санхүүгийн   талаар   бие   даасан   үйл   ажиллагаа   явуулдаг.   Жинхэнэ   хэрэгжилтийн   зарчим   Орлого,   зарлагын   өсөлт , бууралтыг   уг   үйл   явц   үнэхээр   тодорхой   болсон   үед   нь   хүлээн   зөвшөөрнө.   Өртгийн   зарчим   Хөрөнгийг   олж   бэлтгэсэн   үед   түүнийг   анх   худалдан   авсан   үнэ   болон   зориулалтаар   нь   ашиглах   хүртэл   гарсан   бүх   зардлуудын   нийлбэрээр   үнэлэн   бүртгэлд   тусгана.   Өртөг   нь   илүү   бодитой   байдаг   учир   мэдээлэл   нь   бодитой   байж   тайланд   найдвартай   мэдээллийг   агуулдаг   байна.   Орлого   зардлын   уялдаат   зарчим   Тайлангийн   хугацаанд   орлого   олохтой   холбоотойгоор   тодорхой   хэмжээний   зардал   гарч   байдаг   тул   зардлын   хүлээн   зөвшөөрөлтийг   орлогын   хүлээн   зөвшөөрөлттэй   нийцүүлэн   бүртгэх.   Өөрөөр   хэлбэл    жинхэнэ   хэрэгжилтийн   зарчим   ёсоор   үйлчилгээ   үзүүлсэн   онд   нь   орлогыг   хүлээн   зөвшөөрсөн   бол   уялдаат   зарчим   ёсоор   түүнтэй   холбоотой   зардлыг   мөн   онд   хүлээн   зөвшөөрөх   ёстой   гэж   үздэг .
Related Search
We Need Your Support
Thank you for visiting our website and your interest in our free products and services. We are nonprofit website to share and download documents. To the running of this website, we need your help to support us.

Thanks to everyone for your continued support.

No, Thanks